A-
A
A+

Reserve Management Financial Markets Department

Санхүүгийн зах зээлийн газрын захирал: Mr. Enkhjin A.

Зах зээлийн газар нь Төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийн удирдлага, дотоод захын үйл ажилагааг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нөөцийн удирдлагын хэлтсийн чиг үүрэг

  • Төв банк /Монголбанк/-ны тухай хууль болон Валютын зохицуулалтын тухай хуульд заасны дагуу гадаад валютын улсын нөөцийн удирдлагыг гүйцэтгэхдээ нөөцийн найдвартай байдал, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг бүрэн хангах ажиллах;
  • Дээрх үүргийг бүрэн хангасны дараа валютын өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлийн дүн шинжилгээ хийх, ойрын, дунд, урт хугацааны төсөөлөл хийх;
  • Шинжилгээ төсөөлөлд үндэслэн гадаад валютын улсын нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой баримтлах "лимитийн бүтэц"-д санал боловсруулах, Хөрөнгө оруулалтын хорооны зөвлөлийн үйл ажиллагааг хариуцах;
  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр гадны банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах замаар хямд эх үүсвэртэй алтны урьдчилгаа санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх;
  • УИХ-аас батлах Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөлд болон Үндсэний аюулгүй байдал зөвлөлөөс тавих шаардлагад нийцүүлэн ажиллах;
  • Гадаад валютын улсын нөөцийн удирдлагыг гүйцэтгэхтэй холбоотой бусад зохистой бодлогыг хэрэгжүүлэх.

 

Зах зээлийн хэлтсийн чиг үүрэг

  • Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой дотоод зах зээл дэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, ханшийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог бүрдүүлэх;
  • Дотоодын захад үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгслийг (урт, богино хугацаат своп, форвард хэлцэл гэх мэт) боловсронгуй болгох, шинэ хэрэгсэл судалж нэвтрүүлэх;
  • Засгийн гарын үнэт цаасны арилжаа болон Төв банкны үнэт цаасны арилжааг тогтмол гүйцэтгэх, сайжруулах;
  • Төв банкны байнгын санхүүжилт олгох үйл ажиллагаа (овернайт, репо санхүүжилт)-г гүйцэтгэх, боловсронгуй болгох;
  • Дотоодын санхүүгийн зах зээлд дүн шинжилгээ хийх, төсөөлөл боловсруулах;
  • Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай журам, заавар, гэрээ боловсруулах, батлуулах, өдөр тутмын хэрэгжилтэд хяналт тавих.