Director of Research and Statistics Department: Mr. Davaasukh D.
Судалгаа, статистикийн газар нь Монголбанкны статистикийг боловсруулж олон нийтэд мэдээлэх, Монголбанкны бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц эдийн засаг, санхүүгийн салбарын холбогдолтой судалгааны ажлыг гүйцэтгэх үндсэн үүрэгтэй дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
Статистикийн хэлтсийн чиг үүрэг
- Монгол Улсын макро эдийн засаг, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд, банк, санхүүгийн салбар, гадаад сектор (төлбөрийн тэнцэл, гадаад хөрөнгө оруулалтын позиц, гадаад зээл)-ын статистикийг батлагдсан журам, аргачлал, олон улсын стандартын дагуу нэгтгэн боловсруулж, тогтсон хуваариар Монголбанкны цахим хуудсаар дамжуулан нийтэд түгээх;
- Монголбанкны статистикийн бюллетень, банкуудын нэгдсэн тайлан тэнцэл, ипотекийн зээлийн тайлан, мөнгөний тойм, банкуудын улирлын зээлийн тайлан, орон нутаг дахь банкуудын тайлан, иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид олгосон зээлийн улирлын тайлан, гадаад секторын тойм, гадаад худалдааны тойм, гадаад хөрөнгө оруулалтын позиц, гадаад өрийн тойм, бусад тайлан мэдээллийг сар, улирлын давтамжтайгаар боловсруулж, олон нийтэд тогтмол мэдээлэх;
- Төгрөгийн бодит ханш, гадаад худалдааны нөхцөлийн болон бусад индексүүдийг тооцоолох, Монголбанкны түүвэр судалгааг Судалгааны хэлтэстэй хамтран гүйцэтгэх, үр дүнг тайлагнах, түүвэр судалгааны шаардлагатай үзүүлэлтүүдийг статистик мэдээлэлд тусгах замаар статистикийг сайжруулах арга хэмжээ авах;
- Монголбанкнаас олон нийтэд мэдээлдэг статистик мэдээллийг нэгтгэн боловсруулахтай холбоотой журам, заавар, аргачлал, тайлан мэдээ, бүртгэлийн маягтыг шаардлагатай тухай бүр шинэчлэн батлуулж мөрдөх;
- Статистик мэдээллийн хамрах хүрээ, хүртээмж, чанарыг сайжруулах, мэдээлэл боловсруулах аргачлалыг тогтмол боловсронгуй болгож байх зорилгоор олон улсын байгууллага, гадаад, дотоодын холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
- Статистик, тайлан мэдээллийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй байлгах, ашиглахад хялбар болгох чиглэлээр тогтмол хөгжүүлэх.
Судалгааны хэлтсийн чиг үүрэг
- Монголбанкны бодлого боловсруулах, мөнгөний бодлогын оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бодлогын суурь судалгаа болон эмпирик судалгааг хөгжүүлэх;
- Гадаад, дотоодын эдийн засгийн орчин, мөнгөний бодлого, валютын ханш, төлбөрийн систем, гадаад секторын тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал зэрэг чиглэлээр өргөн хүрээнд судалгаа, шинжилгээний ажил хийх, судалгааны тоон мэдээллийг бүрдүүлэх, хадгалах, баяжуулах;
- Судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэсэн бодлогын зөвлөмжүүд боловсруулах, Монголбанкны бодлогын хэрэгжилтийн үр нөлөөнд шинжилгээ-үнэлгээ хийхэд чиглэсэн судалгаа хийж, санал боловсруулах;
- Төлбөрийн тэнцлийн төсөөллийг гүйцэтгэх, Статистикийн хэлтэстэй хамтарч түүвэр судалгаа хийх;
- Зөвшөөрөгдсөн судалгааны ажлуудыг хэвлэн нийтлүүлэх, илтгэл хэлбэрээр хурал, зөвлөгөөнд танилцуулах, зөвлөмж байдлаар холбогдох байгууллагуудад хүргүүлэх;
- Судалгааны чиглэлээр гадаад, дотоодын холбогдох байгууллагатай хамтран ажиллах.