Мэдээ, мэдээлэл


Видео мэдээ


100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд

2024 оны зохион байгуулах арга хэмжээний хуваарь

Museum Banner

2024.03.14

”Монгол Улсын эдийн засагт банкны салбарын гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт нийтлэлийн уралдаан

ХААНА: Монголбанк, Монголын банкны холбоо

2024.04.17

“ТИНК БАНК-100” эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан

ХААНА: Монголбанкны “В” байрны 5 давхар

2024.05.09 - 05.23

“Банк-100” хаврын спортын арга хэмжээ (сагсан бөмбөг, дартс, биллиард, заалны хөлбөмбөг, ширээний теннис, e-спорт)

ХААНА: UG Arena

2024.06.02

“Монголбанк-100 жил” сэдэвт марк, дурсгалын зоосны нээлт

ХААНА: “Chinggis Khaan” museum

2024.06.02

“Банк-100” сэдэвт үзэсгэлэн (гэрэл зураг, марк, зоос, дугтуй)

ХААНА: “Chinggis Khaan” museum

2024.07.05

“Банк-100” хүндэтгэлийн баярын хурал

ХААНА: Соёлын төв өргөө

2024.07.05

“Банк-100” нээлттэй хаалганы өдөрлөг

ХААНА: Chinggis square

2024.07.09 - 07.10

“Орчин үеийн Төв банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал

ХААНА: Shangri-la, ballroom

2024.07.20 - 08.31

“Банк-100” арга хэмжээг орон нутагт зохион байгуулах

ХААНА: Аймаг тус бүрд

2024.09.01

“Банк-100” намрын спортын арга хэмжээ (шатар, гарбөмбөг, байт харваа, гадаад талбайн хөлбөмбөг)

ХААНА: UG Arena

1924 он

1923 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк (Монголбанк)-ны дүрэм батлагдаж, банк байгуулах хувь нийлүүлэгчдийн хурал 1924 оны 4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Монголын нийслэл Өргөө хотноо болсон байна. Энэхүү хурлаар Банкны зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын талаас Э.Ренчино, Дорж мэйрэн, Жамсран, Н.Жадамба, Оросын талаас Васиьев, А.Н.Бемий, П.Н.Шастин нарын 7 хүнийг оролцуулжээ. Банкны зөвлөлөөс банк байгуулах бэлтгэл ажил дууссан тул 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

1924 он

1924 он

Монголбанкны анхны байшин. Одоогийн Улаанбаатар хотын Барилгачдын талбай, Занабазарын музейн зүүн өнцөг хавьд оршиж байжээ

1924 он

1924 он

Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны анхны салбар. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хотод 1924 онд энэ байшинд үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Монголбанк 1924 онд нэг салбартай байсан бол 1930-аад онд 8 салбартай болж, 1935 онд бүх аймгийн төв, хилийн дамжлага, баазуудын дэргэд өөрийн салбартай болсон байна

1924 он

1925 он

Үндэсний мөнгөн тэмдэгтийг төгрөгөөр тогтоож, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртийг гүйлгээнд гаргав. Мөн онд анх удаа цагаан мөнгөн зоос гүйлгээнд гаргасан

1925 он

1925 он

Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банкны хамт олон

1925 он

1925 он

Сангийн яамнаас “Вексель хэмээх өр төлөх баталгааны дүрэм”-ийг 1925 онд батлан гаргаж, мөн оны сүүлийн улирлаас зээл, төлбөр тооцоонд хэрэглэх болжээ

1925 он

1927 он

Монголын анхдугаар яармаг худалдаанд хөдөө аж ахуйнд хэрэглэх багаж, машин зэргийг сонирхуулан үзүүлэх Монголбанкны павильон

1927 он

1927 он

БНМАУ-д хамтын аж ахуйг санхүүжүүлэхийн тулд 1930-1935 онд гаргаж байсан облигац бичиг

1927 он

1933 он

Хувийн аж ахуйн нэгжид зээл олгож байхаар болж, банкны зээл нь заагдсан нэр, зориулалттай, барьцаалагдсан үнэ бүхий зүйлтэй, эргэн төлөгдөх хугацаатайгаар 1 сая хүртэлх төгрөгөөр олгогдож байхаар болов. Хувийн аж ахуйн нэгжид олгосон зээл 1935 онд 80 сая, 1939 он гэхэд 139 сая төгрөгт хүрч өсөж байв

1933 он

1933 он

Монголоос банкны мэргэжлээр анх удаа ЗХУ-д курст суралцсан ажилтнууд

1933 он

1934 он

Яармаг дахь баяр наадмын талбайд байгуулсан Монголбакны үзэсгэлэнгийн павильон

1934 он

1939 - 1940 он

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбал Монголбанкны даргаар 1939-1940 онд ажиллаж байв

1939 - 1940 он

1940 он

Улсын төсвийн орлого, зарлага Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкаар дамжих болов

1940 он

1942 он

Урт хугацааны 2-4 жилийн хугацаатай зээл олгож эхлэв

1942 он

1947 он

Монголын Худалдаа, аж үйлдвэрийн банкны хамт олон

1947 он

1954 он

ЗХУ өөрийн хувь эзэмшлээ Монголын талд шилжүүлсэн өгснөөр Монгол Улс 100 хувь үндэсний банктай болж, Улсын банкны Ерөнхий хороо үүсгэн байгуулагдав

1954 он

1963 он

Улсын банкны Ерөнхий хороонд ашиглаж байсан электрон машин. Энэхүү машиныг ашигласнаар тухайн үед бичгийн машин, сампинд үндэслэж байсан бүртгэл, тооцоог механикжуулж байжээ

1963 он

1978 он

Телетайп ашиглан гадаадын банкнуудтай шууд холбогдож эхлэв

1978 он

1964 он

Улсын банкны Ерөнхий хорооны бүтцэд өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын банкны салбарыг байгуулав

1964 он

1967 он

Монголбанкны одоогийн байшин баригдаж, ашиглалтад оржээ

1967 он

1967 он

Улсын банкны Ерөнхий хорооны гадаад тооцооны газрын заал

1967 он

1991 он

БНМАУ-ын Банкны тухай хууль батлагдсанаар Монгол Улс олон улсын жишгийн дагуу хоёр шатлалт банкны системд шилжив

1991 он

1992 он

Банк хоорондын клирингийн системийг нэвтрүүлэв

1992 он

1993 он

Тогтмол ханшийн дэглэмээс валютын чөлөөтэй хөвөх тогтолцоонд шилжив. Ингэснээр нэг ам.долларын төгрөгтэй харьцах суурь ханшийг 3939 төгрөг байхаар тогтоожээ

1993 он

1996 он

Монгол Улсын Их Хурлаас Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийг батлав. Хуулийн дагуу Төв банк арилжааны банкнуудын хяналт, шалгалтыг гүйцэтгэхээс гадна Засгийн газраас хараат бусаар ажиллахаар тусгав

1996 он

1996 он

Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээнд холбогдож, гадаад төлбөр тооцоог шуурхай, найдвартай дамжуулах нөхцөл боломж бүрдэв

1996 он

1999 он

Мастер олон улсын төлбөрийн картын сүлжээнд холбогдож, төлбөрийн картын үйлчилгээ Монголд нэвтэрлээ

1999 он

2004 он

Эрдэнэсийн сангийн үзмэрийн хоёр танхимыг шинээр дэглэснээр, иргэдэд тус санд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэн үзүүлж эхэллээ

2004 он

2005 он

Төлбөр тооцооны төв Үндэсний цахим гүйлгээний төвийг байгууллаа

2005 он

2007 он

Олон улсын жишгийн дагуу банк хоорондын захад бодлогын хүүг нэвтрүүлж, инфляцыг онилох бодлогод шилжив

2007 он