Буцах

Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс /2018 оны 2-р сар/

Огноо: 2018/04/13

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 2-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 2-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.017 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.7%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.21 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 2-р сарын үр дүнтэй харьцуулахад 0.88  хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,177 гарсан. Энэ нь өмнөх сараас 1.09 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.93 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,924. Суурь үеэс 7.59%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.21 хувиар өссөн үзүүлэлт юм.

Орон сууцны үнийн индекс, 2018 оны 2-р сар

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,015

1,177

0,924

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1.75%

17.67%

-7,59%

Өмнөх сартай харьцуулахад

0.21%

1.09%

0,16%

Оны эхэнтэй харьцуулахад

0.46%

1.11%

1.33%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

0.88%

2.93%

0.21%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4718 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

Тэнхлэг Зууч ХХК, Судалгааны алба

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.