2017.04.19 Буцах

Санхүүгийн боловсрол олгох сургагч багш нар бэлтгэгдлээ



Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулсныг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл 2015 онд дэмжин баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 04 сарын 10-14-ны өдрүүдэд БСШУСЯ-ны харьяа "Насан туршийн боловсролын үндэсний төв", "Бичил санхүүгийн хөгжлийн сан" дээрх байгууллагуудтай хамтран иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар аймаг, нийслэлийн "Насан туршийн боловсролын төв" нэгжүүд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий 42 хүнийг “Үндэсний сургагч багш”-аар бэлтгэлээ.

Дээш буцах