Буцах

Олон нийтэд зориулсан мэдэгдэл /PINs/

Олон нийтэд зориулсан мэдэгдэл нь ОУВС-гийн байр суурь, эдийн засагт гарч буй өөрчлөлт хөгжилт, бодлогод хийсэн дүн шинжилгээг ил тод болгохтой холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг бүрэлдэхүүн хэсэг нь болдог. Дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу гишүүн оронтой хийдэг зөвлөлдөх хэлэлцүүлэг, бүс нутгийн хэмжээнд гарч байгаа өөрчлөлт хөгжилтэнд хийсэн хяналт шинжилгээ, хөтөлбөрийн дараах үнэлгээ, урт хугацааны хөтөлбөртэй байгаа улсуудын хувьд хөтөлбөрийн дараах хөндлөнгийн хяналт үнэлгээний үр дүнг Захирлуудын зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэний дараагаар тухайн улс буюу улс орнуудын зөвшөөрөлтэйгээр энэхүү мэдэгдлийг гаргадаг. Мөн түүнчлэн, Захирлуудын зөвлөл дээр хийгдсэн бодлогын ерөнхий асуудлуудын талаарх хэлэлцүүлгийн үр дүнг ийнхүү олон нийтэд танилцуулдаг бөгөөд зарим тохиолдолд асуудлын агуулгаас хамаараад Захирлуудын зөвлөл олон нийтэд мэдээлэл хүргэх шаардлагагүй гэж үзэж болно.

Дээш буцах